JURO LAN

Дүрэм

Matchmaking эхлүүлэхээс эхлээд match дуусах хүртэл бүх дүрэм энд. Тоо, хугацаа бүр тавцангийн одоогийн тохиргоогоор харуулагдана.

01

Яаж тоглох вэ

  1. Steam-ээр нэвтэр

    Бүртгэл, нууц үг хэрэггүй — Steam акаунтаараа нэг товшилтоор орно.

  2. Matchmaking mode сонго

    JURO, NORMAL, CHANAR гэсэн гурван matchmaking mode бий. Орохын тулд ◆ үлдэгдэл чинь хүрэлцэх ёстой; matchmaking эхлүүлэх үед ◆ хасагдахгүй. 10 тоглогч цуглахад match автоматаар үүснэ.

  3. Accept дар

    Match олдоход бүх тоглогч 30 секундын дотор accept дарна. ◆ үлдэгдлээс чинь зөвхөн бүгд accept дарсны дараа хасагдана. Нэг нь ч дараагүй бол match цуцлагдана — ◆ хасагдаагүй, дарсан тоглогчид matchmaking-д автоматаар буцна (3-р зүйл).

  4. Ахлагчид тоглогч сонгоно

    10 тоглогчийн хамгийн өндөр rank-тай хоёр нь ахлагч болно. Хоёр ахлагчийн level 2 ба түүнээс дээшзөрвөл бага level-тэй ахлагч шууд түрүүлж сонгоно — шоо хаягдахгүй. Зөрүү үүнээс бага бол хоёр ахлагч 1–100 шоо хаяж, их буусан нь түрүүлнэ. Дараа нь ээлжлэн нэг нэг тоглогч сонгоно. Ээлж бүр 20 секунд — хугацаандаа сонгоогүй бол үлдсэн тоглогчдоос хамгийн өндөр rank-тай нь автоматаар сонгогдоно. Багтаа тоглогчтой болсны дараа ахлагч сонгох эрхээ багийнхаа тоглогчид өгч болно. Сүүлд үлдсэн тоглогч ээлжтэй багт орно.

  5. Map veto

    Хоёр баг ээлжлэн map хасна; эхлэх баг санамсаргүй. Баг бүрт Pick хийх товчийг хамгийн түрүүнд дарсан тоглогч багийнхаа map хасах эрхийг авна, тэр эрхээ багийнхаа аль ч тоглогчид өгч болно. Ээлж бүр 20 секунд — хугацаандаа хасаагүй бол систем тухайн багийн өмнөөс санамсаргүй map хасна. Сүүлд үлдсэн map тоглогдоно.

  6. Сервер рүү ор

    Match өрөөнд гарч ирэх connect командыг CS2 консолдоо хуулж, 5 минутын дотор сервер рүү ор.

  7. Knife round → MR12

    Knife round-оор тал сонгоно, дараа нь MR12: 12 round-ын хоёр хагас, эхэлж 13 round хожсон баг ялна; 12:12 тэнцвэл overtime — 2 round-ын зөрүү гартал үргэлжилнэ. Үр дүн серверээс автоматаар бүртгэгдэнэ.

02

Rank систем

Rank нь Level 1-ээс 10 хүртэл. Level бүр 5 rank онооны шаттай: 5 rank оноо цуглуулбал дараагийн level рүү шилжинэ, 0-ээс доош унавал өмнөх level рүү буцна. (Rank оноо нь ◆ үлдэгдлээс тусдаа.)

1
Lv 1
0–4
2
Lv 2
5–9
3
Lv 3
10–14
4
Lv 4
15–19
5
Lv 5
20–24
6
Lv 6
25–29
7
Lv 7
30–34
8
Lv 8
35–39
9
Lv 9
40–44
10
Lv 10
45–49

Хожилд авах rank оноо дарааллаас хамаарна. Хожигдвол яг ижил хэмжээгээр хасагдана.

−1
хожил / хожигдол
−2
хожил / хожигдол
−3
хожил / хожигдол
03

Accept дараагүй бол

30 секундын дотор accept дараагүй тоглогч 5 минутын турш matchmaking хийж чадахгүй. Match цуцлагдана; хэнээс ч ◆ хасагдаагүй тул буцаах зүйл байхгүй. Accept дарсан бусад тоглогчид өмнөх matchmaking mode-доо автоматаар буцна — ◆ үлдэгдэл нь хүрэлцэх mode-д, ban эсвэл хориггүй бол.

04

Сервер рүү ороогүй бол

Сервер хуваарилагдсанаас хойш 5 минутын дотор бүх тоглогч сервер рүү орох ёстой. Хэн нэг нь ороогүй бол match цуцлагдаж, барьсан ◆ бүх 10 тоглогчид буцна. Ороогүй тоглогч ban авна (6-р зүйлийн шатаар).

Орсон ч match эхлэхээс өмнө гараад 5 минутын дотор буцаж ороогүй бол мөн адил ороогүйд тооцно.

05

Тоглолтын дундуур гарвал

Match эхэлсний дараа серверээс гарсан тоглогч 5 минутын дотор буцаж орох ёстой. Буцаагүй бол түүний баг хожигдсонд тооцогдоно: нөгөө баг хожиж, гарсан тоглогч ban авна (6-р зүйлийн шатаар). Хугацааг серверээс гарсан мөчөөс тоолно; match live болохоос өмнө гарсан бол live болсон мөчөөс.

Хоёр багаас зэрэг тоглогч гарвал match цуцлагдаж, барьсан ◆ бүгдэд буцна.

Map-ын үр дүн аль хэдийн шийдэгдсэн (нэг баг 13 round-д хүрч 2 round-оор тэргүүлсэн) үед гарсныг хожигдсонд тооцохгүй — үр дүнг admin баталгаажуулна.

06

Ban-ий шат

Сервер рүү ороогүй (4) болон тоглолтын дундуур гарсан (5) тохиолдолд ban-ий хугацаа сүүлийн 30 хоногт хэдэн удаа ийм ban авснаас хамаарч уртасна. Ban-тай үед matchmaking хийх боломжгүй.

  1. 1-р удаа
  2. 2-р удаа
  3. 3-р ба дараагийн удаа
07

Custom match

Discord дээр багаа аль хэдийн бүрдүүлсэн бол custom match тоглож болно. Нэг тоглогч хувийн лобби үүсгээд 8 тэмдэгтийн код авна; кодыг сайтаас гадуур — Discord г.м. — найзууддаа илгээнэ. Үлдсэн 9 тоглогч кодоор орж ирээд хүн бүр өөрийн талаа өөрөө сонгоно.

Хоёр баг 5v5 бүрдсэн үед лобби үүсгэсэн тоглогч Эхлүүлэх дарж map veto шууд эхэлнэ. Лобби үүссэнээс хойш 20 минут идэвхтэй байна — энэ хугацаанд эхлээгүй бол автоматаар хаагдана.

Багуудыг тоглогчид өөрсдөө бүрдүүлдэг тул custom match-ийн үр дүн rank болон level-д нөлөөлөхгүй.

08

Ерөнхий дүрэм

  • Cheat, hack, exploit ашиглах — бүх хэлбэрээр хориотой.
  • Smurf: өөрийн жинхэнэ rank-аас доогуур тоглохын тулд хоёр дахь акаунт ашиглах.
  • Өөр хүний акаунтаар тоглох, өөрийн акаунтыг бусдад өгөх.
  • Санаатай хожигдох (throw), баг руугаа хортой тоглох.
  • Доромжлол, гадуурхал, заналхийлэл — chat болон voice дээр.

Admin эдгээр зөрчилд ban өгөх, rank засах, маргаантай match-ыг шийдэх эрхтэй. Admin-ы шийдвэр эцсийнх.

Баг хайх, тоглогчидтой холбогдох, мэдээ, шинэчлэлийг хамгийн түрүүнд авах.

Discord-д нэгдэх